Гал унтраах автомат систем

Спринклерийн систем нь утаа болон дулааны өөрчлөлтийг мэдэрч удирдлагаас ирсэн дохиоллоор автоматаар ажиллах төхөөрөмж юм.

Ус болон хөөсөөр гал унтраах даралтат хошуутай төхөөрөмж нь хамгаалж байгаа өрөө тасалгааны агаарын температураас хамааран төлөвлөгдөнө:

Усаар дүүргэгдсэн систем – агаарын температур нь +5 оС дээш өрөө тасалгаанд зориулагдана. Агаараар дүүргэгдсэн систем нь – агаарын температур 5 оС бага халаалтгүй өрөө тасалгаанд зориулагдана.

Даралтгүй хошуутай төхөөрөмжөөр өрөө тасалгааг тоноглоход гал унтраах бодисын зарцуулалтыг тооцоолох талбай ба нэгэн зэрэг ажиллах секцийн тоог тухайн обьектын шаардлагаас хамаарч тодорхойлно. Даралтгүй хошуутай тоног төхөөрөмжийн автомат залгалт нь дараах хэрэгсэлийн аль нэг дохиогоор гүйцэтгэгдэнэ.

  • Өдөөгч систем
  • Галын дохиоллын төхөөрөмж
  • Технологийн тоног төхөөрөмжийн мэдээлэгч

FM 200 гал унтраах систем

FM 200 систем нь дэлхийн онц аюултай болон нөхөн төлөгдөшгүй үнэ цэнэтэй эд хөрөнгүүдийг хамгаалж байсан түүхээрээ дэлхий дахинд хүлээн зөвшөөрөгдөж үнэлэгдсэн гал унтраах систем юм. FM 200 гал унтраах систем нь хийн гал унтраах системийн гаднах загвар, тоног төхөөрөмжийн суурилуулалт болон ашиглалт зэргийг харгалзсан олон жилийн судалгаанд үндэслэгдсэн загвар юм. FM 200 систем нь дэлхий дахинд 70 гаруй улс үндэстэнд нэг зуун мянга гаруй хэрэглээнд ашиглагдаж байна. Гал унтраах олон системүүд нь хамгаалж буй объёоктыг хамгаалахаас илүүтэйгээр устгаж, гэмтэл учруулдаг. Тэгвэл FM 200 гал унтраах систем нь түргэн хугацаанд гал унтраах ухаалаг шийдэл болж чадсан юм.

FM 200 систем нь гал унтраах түвшиндээ 10 секундэнд болон түүнээс ч бага хугацаанд хүрч цахилгаан болон шатамхай шингэн зэргээс үүссэн галыг байгууллагын өмчид ноцтой хохирол учруулахаас нь өмнө унтраадаг систем юм. Энэ хугацаа нь галыг бүрэн унтраах боломжтой хамгийн богино хугацаа юм. Ийнхүү галыг түргэн хугацаанд унтрааснаар байгууллагад учрах хохирлын хэмжээ болон дахин сэргээх өртөгийг бууруулж, хүмүүсийн аюулгүй ажиллагааг бүрдүүлэх юм. Мөн бизнесийн үйл ажиллагааны зогсонги байдал болон ажлын сул зогсолтын зардлыг бууруулах давуу талтай юм.  FM 200-ийн доторх бодис нь савандаа Азотын даралтан доор өнгөгүй, шингэрүүлсэн хийн хэлбэрээр хадгалагддаг ба их хэмжээний талбайг хамгаалах хүчин чадалтай. FM 200 загвар нь Азон задлагч химийн бодисууд болох Бром болон Хлор агуулаагүй нь экологийн хувьд аюулгүй бүтээгдэхүүн юм.

Онцлог давуу тал:

  • Хурдан болон илүү үр дүнтэй
  • Хийн бодис нь үлдэц үлдээдэггүй
  • Азоны цооролтонд сөрөг нөлөөгүй
  • Цахилгаан дамжуулдаггүй
  • Их хэмжээний талбайг хамгаалдаг
  • Бага хэмжээний хадгалах талбай шаарддаг
  • Өргөн хүрээгээр туршигдаж дэлхий дахинд сайшаагдсан
  • Хүний эрүүл мэндэд харшлах нөлөө үзүүлэхгүй